Хууль, эрх зүйн хэлтэс (архивын тасагтай)

2017 оны 01-р сарын 18, 00:00

Өсерхан овогтой Хуралай нь 1982 онд Сүхбаатар аймгийн Баруун урт хотод  төрсөн. Ам бүл 6. Хадам ээж, нөхөр гурван  хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр нь болох /Рh.D/  Б.Өмирбек нь ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь НЭЗСТөвд эрдэм шинэжилгээний ажилтан.  Ө.Хуралай нь  1990-2000 онд Өлгий хотын 1-10 жилийн дунд сургуулийг төгсөж, улмаар Улаанбаатар хотод «Билиг» дээд сургуульд элсэн суралцаж 2004 онд «Эрх зүйч» мэргэжлээр бакалавр зэрэг, 2016 онд “МҮИС”-ийн Хууль зүйн сургуулиас Хууль зүйн ухааны  магистрын зэрэг  хамгаалсан  мөн  2014 онд Хуульчийн мэргэжлийн сонгон шалгаруулалтанд  орж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ авч, хуульчийн тангараг өргөсөн  Мөн дараах  сургалтад оролцож мэргжилээ дэшлүүлсэн   мэргэшсэн албан хаагч юм.

 -Арго төвд 2004 онд  Англи хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтад

-Даргын туслах, нарийн бичгийн дарга нарын  Холбооноос   2009  онд  зохион байгуулсан Мэргэжлийн даргын туслах, нарийн бичгийн дарга гэж хэн вэ? сургалтад

-ШӨХТГазраас 2010 онд зохион байгуулсан  Хэрэглэгчийн эрхийг  хамгаалах  үндэсний  хөтөлбөр  хэрэгжүүлэх  арга  зүй  сэдэвт  сургалтад  .

-МерсиКОР ОУБ болон  Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран 2013 онд зохион байгуулсан      Сайн засаглалын мэргэшсэн сургагч  Багш бэлтгэх сургалтад

-Ховд их сургуулиаас  2014 онд зохион байгуулсан  Ёс зүйн боловсрол олгох сургалтад 

-Хууль зүйн яам болон Ханнс-Зайделийн сан хамтран 2015 онд зохион байгуулсан Захиргааны  ерөнхий хуулийн сургагч багш

-Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газар, Төрийн ёслолын хэлтэс хамтран 2016 онд зохион байгуулсан Төрийн ёслолын журмыг хэрэгжүүлэх нийтлэг үйлчилгээний үйл ажиллагаа  сэдэвт сургалтад хамрагдав.

-Сангийн яамнаас           2017 онд  зохион байгуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох  сургалтанд .

-Стандартчиллын тогтолцоог боловсронгуй  болгоход дэмжлэг үзүүлэх төсөлөөс 2017онд  зохион байгуулсан  Суурь мэдлэг олгох сургалтад.

-Стандарт, хэмжил зүйн хэлтэсээс 2017онд зохион байгуулсан    Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO9001:2016 стандартын үндсэн шаардлага  сэдэвт сургалтад

-Европын холбоо болон ШӨХТГазар хамтран  2017 онд зохион байгуулсан иргэний нийгмийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах шинэ хууль эрх зүйн орчинд хэрхэн нөлөөлж буй талаарх мэдлэгийг дээшлүүлэх сургалтад 

-ШӨХТГазар болон Жайка ОУБ хамтран Япон улсад 2018 онд зохион байгуулсан  “Өрсөлдөөний хуулийн практик хэрэглээ” эрдэм шинэжилгээний уралданд оролцож 21 аймгийн улсын байцаагч нараас эхний 5-д орж  Япон улсад 14 хонгийн сургалтад

-Удирдлагын академийн мэргэжил дээшлүүлэх институтаас 2018 онд зохион байгуулсан  Иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах арга зам.

 Ө.Хуралай нь төр захиргааны албаны болон хууль, эрх  зүйн салбарт гаргаж буй ажлын амжилт, хүчин зүтгэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Засгийн газар болон орон нутгаас дараах шагналаар шагнан урамшуулсан.

2011 онд:

-  Хууль зүйн яамны 100 жилийн ойн медаль

 - Аймгийн ЗДТГ-ын  өргөмжлөл                  

2012 онд: -Аймгийн Залуучдын холбооны “Төр захиргааны байгууллагын” шилдэг залуу

2013 онд:

-Аймгийн ЗДТГ-ын өргөмжлөл               

-Аймгийн ҮЭХолбооны өргөмжлөл     

2016 онд:-Хууль зүйн албаны тэргүүний ажилтан        

2017 онд:

-Аймгийн ЗДТГ-ын 2017 оны шилдэг менежер              

-Онцгой байдлын ерөнхий газрын “Сайшаалын үнэмлэх”      

2018 онд :

-Хил хамгаалах ерөнхий газрын “Хилийн төлөө” тэмдэг          

-Аймгийн тэргүүний ажилтан

-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын өргөмжлөл, цом  

-Баруун хилийн зэвсэгт тулгаралтын 70 жилийн ойн “Хүндэт тэмдэг”               

-Хил хамгаалах ерөнхий газрын “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдэг               

-Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу хуульч” тэмдэг              

                Түүнчлэн Ө.Хуралай нь 2004 оноос Аймгийн Өмгөөлөгчдийн Холбоонд Өмгөөлөгч,  аймгийн ЗДТГ-т Засаг даргын туслах,  аймгийн Статистикийн хэлтэст операторчин, аймгийн ЗДТГ-т Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, Засаг даргын туслах, Тамгын газрын даргын туслах бөгөөд Өргөдөл, гомдол хариуцсан ажилтан,  Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн бөгөөд Эрх зүйн туслалцааны төвийн ажилтан,  Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, 2016 оноос  Хууль эрх зүйн хэлтсийн даргаар  үр бүтээлтэй ажиллаж байна.

 Гадаад оронд суралцаж,  туршлага судалсан байдал:

2017 онд: -БНХАУ-ын Үримж  хотод “Алтай бидний нийтийн гэр” форумд

-БНКазахстан улсад EXPO-д оролцов

-БНСолонгос улсын Дежон хотод туршлага судласан байна.

2018 онд: Жайка ОУБ-ын санхүүжилтээр Япон улсад “Өрсөлдөөний хуулийн практик хэрэглээ” сэдэвт сургалтад оролцсон байна


                                                                   Хэлтсийн мэргэжилтнүүд

Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн

Ө.Тиянах

Хууль тогтоомжийн лавлагааны сан, системчлэл хариуцсан мэргэжилтэн

К.Назерке

Архивын тасгийн дарга 

Б.Досжан

Архивын тасгийн сан хөмрөгийн эрхлэгч

Ш.Гүлмайра

Архивын тасгийн архивч

Б.Хуаныш