ЦЭНГЭЛ СУМААС ТӨРӨН ГАРСАН УЛСЫН АВАРГА МАЛЧИН ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2019 оны 02-р сарын 01, 00:00

Учран золгож буй 17-р жарны "Тийн Урвуулагч" хэмээх Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6-р багийн малчин Нацагийн Тогтоххүү Улсын аварга малчин цол хүртсэн юм.

Нацагийн Тогтоххүү нь мал сүргээ таван төрлөөр нь өсгөж, мал сүргийнхээ чанар, удам угсааг сайжруулан гурван өрхийг малжуулахад өөрийн хувь нэмрээ оруулан малтай, тогтмол орлоготой болгож 1800 гаруй толгой мал тоолуулж “Улсын аварга” малчин хэмээх энэхүү цолыг хүртэж байна.

Тува иргэдийн дундаас 32 жилийн дараа төрөн гарсан аваргын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар болон АИТХ-ын төлөөлөгчид, Мал эмнэлгийн газрын дарга, сумдын удирдлагууд гардуулж, баяр хүргэлээ.

Н.Ерлан.

2019.01.31