"LUX APARTMENT" 30 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЛОО

2019 оны 02-р сарын 01, 00:00

Баян-Өлгий аймагт орчин үеийн стандартын дагуу баригдсан ‎ "LUX APARTMENT" 30 айлын орон сууцны барилга ашиглалтанд орж өчигдөр нээлтээ хийлээ.

Өлгий сумын 11-р багт баригдсан тус орон сууцны барилгын ажлыг “Алтайн алтан орд” ХХК чанартай материалаар чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн байна.
Энэ талаар захиалагч нь болох Г.Нурдаулетээс тодруулахад: “Энэхүү 5 давхар 30 айлын орон сууцны барилгын ажлыг 2017 онд эхлүүлсэн. Барилгын гүйцэтгэлийн хувьд сайн хийгдсэн. Сантехник, цахилгаан болон инженерийн шугам сүлжээний хувьд асуудал гарахгүй бүрэн шийдэгдсэн, хаалга цонхноос дулаан алдахгүй, дуу чимээ тусгаарлагчтай зориулалтын материалаар хийгдсэн байгаа. Мөн өрөөний зай талбай, таазны өндөр, интерьер дизайн нь орчин үеийн стандартын шаардлагад бүрэн нийцэж байна.” гэв
 
Нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон шинэ байрныхаа түлхүүрийг гардан авсан иргэд оролцсон юм.
 
Н.Ерлан
2019.01.31