МАРГААШ БУЮУ БЯМБА ГАРАГТ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД АЖИЛЛАНА

2019 оны 02-р сарын 01, 00:00

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх тухай шийдвэр гаргажээ.

Тухайлбал: Шинийн 4-ний буюу хоёрдугаар сарын 8-ны /Баасан гараг/ ажлын өдрийг энэ Бямба гарагт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Ингэснээр хоёрдугаар сарын 2-ны Бямба гараг ажлын өдөр болж байна.

Харин ирэх долоо хоногийн Баасан гараг амралтын өдөр болж иргэд сар шинийн баяраар нийт дөрөв хоног амрахаар боллоо.

Н.Ерлан
2019.02.01