БАЯННУУР СУМААС ТӨРӨН ГАРСАН ХОЁР УЛСЫН АВАРГЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2019 оны 02-р сарын 01, 00:00

Мал сүргээ таван төрлөөр нь өсгөж, чанаржуулан ашиг шимийг нэмэгдүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой амжилт гарган Монгол Улсын аварга малчнаар шалгарсан Хаваны Еркебек болон Монгол Улсын аварга тариаланчаар шалгарсан Байнорын Салдатбек нарын шагналыг гардууллаа.

Баяннуур сумаас төрөн гарсан хоёр Улсын аваргын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар болон сумдын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.

Та бүхний Буянт мал тань бум түмээр өсөж Буян хишиг тань арвай буудай мэт арвижих болтугай.

Н.Ерлан

2019.02.01