УЛСЫН АВАРГА МАЛЧИН Д.ЕРГАЗЫ ОРЛОГО БАГАТАЙ 2 АЙЛЫГ МАЛЖУУЛЖЭЭ

2019 оны 02-р сарын 02, 00:00

Учран золгож буй 17-р жарны "Тийн Урвуулагч" хэмээх Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нэгдүгээр багийн малчин Даулетын Ергазы Улсын аварга малчинаар тодорсон билээ.

Улсын аварга малчин Д.Ергазы нь 1993 оноос хойш, 25 жил мал маллаж энэ жил 2000-аад орчим мал тоолуулсан байна. Мөн Д.Ергазы нь 2011 онд сумын аварга малчин, 2017 онд аймгийн аварга малчин болж байсан аж.

Тэрбээр мал сүүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж, сүүлийн таван жилийн хугацаанд орлого багатай 2 айлыг малжуулсан гэх сайхан мэдээг шагнал гардуулах үеэрээ сонирхуулсан юм.

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар болон АИТХ-ын төлөөлөгчид, Мал эмнэлгийн газрын дарга, сумдын удирдлагууд гардуулж, баяр хүргэлээ.
Н.Ерлан
2019.02.01