ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗОЛГОЛТ БОЛОВ

2019 оны 02-р сарын 05, 00:00

Жил бүрийн Цагаан сарын шинийн нэгэнд төрийн байгууллагууд нэгдсэн золголт хийх уламжлалтай билээ.

Энэ жил уламжлал ёсоороо Арван долдугаар жарны “Урвуулагч" хэмээх Шарагчин гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр “Төрийн золголт” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн ЗДТГ-ын хүндэтгэлийн өргөөнд зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Аймгийн удирдлагууд болон төр захиргаа, хэлтэс агентлагуудын дарга нар оролцлоо.

Н.Ерлан
2019.02.05