САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН “МОНГОЛ ГОЁЛ” ҮНДЭСНИЙ ХУВЦАСНЫ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

2019 оны 02-р сарын 05, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан “Монгол гоёл” үндэсний хувцасны уралдааныг зохион байгууллаа.

Монгол үндэстний өвөрмөц онцлогийг тодорхойлдог үндэсний хувцсаар бахархах үзлийг ард иргэдэд төлөвшүүлэх, гэр бүлээрээ үндэсний хувцас өмсөх хөдөлгөөн өрнүүлэх, зорилготой энэхүү уралдаанд 14 гэр бүл оролцож, өмссөн хувцасныхаа ур хийц, өнгө загварын зохицлыг танилцуулж өрсөлдсөн бөгөөд шүүгчдийн шийдвэрээр Тэргүүн байрны шагналыг н.Адьяасүрэнгийн гэр бүл, 2-р байрны шагналыг Н.Энхтөгсийн гэр бүл , 3-р байрны шагналыг Х.Цэдэнбалын гэр бүл хүртсэн бол тусгай байранд Б.Мягмарсүрэнгийн гэр бүл шалгарлаа. Мөн Ганцаарчилсан төрлөөр иргэн Б.Гэрэлт-Одын өмссөн хувцас шилдэгээр тодорлоо.

Тэдний шагналыг аймгийн удирдлагууд болон зохион байгуулсан шүүгчид гардуулж баяр хүргэв.

 
Н.Ерлан
 
Н.Ерлан
2019.02.05