2007 онд ОХУ-ын Алтайн хязгаарт зохион байгууллагдсан “Алтай бидний нийтийн гэр” олон улсын бага хуралд аймгийн ИТХТ-ийн дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцож өөрсдийн байр суурь, бодол, санаагаа дэвшүүлээ.

2007 онд Алтайн хязгаарын Амбан захирагч А.Б.Карлинтай албан ёсны уулзалт хийж Баян-Өлгий аймаг, Алтайн хязгаарын хооронд худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж гарын үсэг зурав.

2007 онд  ОХУ-ын Горно-Алтай хотын хүүхдийн зусланд 30 гаруй сурагчдыг амруулах ажлыг зохион байгууллаа.

2008 оны 3 дугаар сард Алтайн хязгаарын хурлын төлөөлөгчид Белаусов, Андрев нар манай аймагт ирж Баян- Өлгий аймаг, Алтайн хязгаарын хооронд худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан соёлын ажиллагааны тухай дэлгэрэнгүй ярилцав. 

2009 оны 4 сард ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул хотын Политехникийн Их сургуулийн захирал, дэд захирал гадаад харилцааны ажилтан нар ирж тус аймагт орос хэлний лицей сургууль байгуулсан.

2009 оны 7 сарын 11-14 ны хооронд ОХУ-ын Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Говорин Борис Александрович манай аймагт айлчилсан.

2010 онд  Ташантын гаалийн цогцолборыг байгуулах хүрээнд, ОХУ-ын Алтайн БНУлс, МУ-ын Баян-Өлгий аймаг, БНХАУ-ын ШУӨЗО-ны гадаад эдийн засгийн харилцааны цаашдын хөгжлийн талаархи хурлын протоколд гарын үсэг зурав.

2011 оны 2 дугаар сарын 25 ны өдөр тус аймагт ОХУ-ын Алтайн БНУлсын хилийн бүрэн эрхт төлөөлөгч х/а Г.Г.Хабиев тус аймгийн Цагааннуур дахь хилийн бүрэн эрхт төлөөлөгч х/а Ц.Түвшинжаргал нар хил, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаархи албан ёсны уулзалт хийв.

2012 оны 7 дугаар  сарын  27-ны өдөр “Алтай бидний нийтийн гэр” ОУЗЗ-ийн ээлжилт 11-дэхь удаагийн хурал тус аймагт хуралдаж, бэлтгэл ажлыг нь сайн хангаж, хурал өндөр хэмжээнд болж өнгөрлөө.

2012 онд ОХУ-ын Алтайн хязгаарын амбан захирагч А.Б. Карлины урилгаар Засаг дарга, ЗДТГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид хөрш зэргэлдээ ОХУ-ын Алтайн хязгаарын үүсч хөгжсөний 75 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцсон.

2013 оны 5 дугаар сарын 17-15-ны хооронд  аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-т албан ёсны айлчлал хийв.

2013 оны 5 сарын 17-ны өдөр Кош-Агач районд ажил хэргийн уулзалтанд, 2013 оны 5 сарын 19-21-ны хооронд “Алтай бидний нийтийн гэр” ОУЗЗ-ийн 12 дахь удаагийн хуралд тус тус оролцов.  

2013 оны зургаадугаар сарын 6-14 нь өдрүүдэд тус аймаг нь Ховд аймагтай хамтран “Их Алтай” Олон улсын хэмжээний аялал жуулчлал-спортын анхдугаар их наадмыг амжилттай зохион байгуулав. 

2013 оны 12 дугаар сарын 27 -ны өдөр Баян-Өлгий аймгийн болон ОХУ-ын Кош-Агач районы удирдлага хоёр талт хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав.

2014 оны 2 сарын 7-ны өдөр Засаг Дарга Х.Дармен тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Кош-Агач районд ажиллалаа. 

2014 оны 5 дугаар сарын 19 –ны өдөр ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсаас албаны төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчидийг аймгийн удирдлагууд хүмүүс хүлээн авч, харилцан санал солилцлоо.