Аймгийн Засаг дарга Д.Бауыржан УИХ-ын гишүүн Б.Бейсентэй уулзлаа

Д.Бауыржан төрөлх нутгийн түмэн олны итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсон хүний гавьяат эмч Б.Бейсен гишүүнтэй уулзлаа.

Уулзалтаар Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, Хос хэлний боловсрол, эх нярайн эндэгдлийг бууруулах, төрөх тасгийг амаржих газар болгон өргөжүүлэх, цусны 190 гаруй дэлгэрэнгүй шинжилгээг болон бөөр, зүрх судас, түрүү булчирхай, цөсний дурангийн хагалгааг Улаанбаатар хотод очиж, их зардал гаргахгүйгээр орон нутагт хийх боломжийн талаар санал солилцож, цаашид ажил хэрэг болгох талаас нь онцгой анхаарч ажиллахаар болов.

Мөн ирэх Даваа гарагт аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай өргөтгөсөн хурал хийхээр товлолоо.

Түгээх

You May Also Like