Аймгийн Засаг дарга мах бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзалт хийв.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоолоор аймгийн төв, суурин газрын хүн амын 2022 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэх махны нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн хүрээнд иргэдийн 2022 оны хаврын хэрэгцээнд зориулж 295,6 тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн байна.

Үүнийг аймагт үйл ажиллагаа явуулж байгаа махны чиглэлийн 8 аж ахуйн нэгжүүдтэй бодлогын гэрээ байгуулсны үндсэн дээр бэлтгэхээр шийдвэрлэв.

Баян-Өлгий аймгийн төв Өлгий орчимд мал төхөөрөх, мах боловсруулах, махны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож, санал солилцов.

 

Тус аймгийн Булган, Дэлүүн сумд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Мөн Ховд аймгийн 6 сумд уг өвчин гарсан байна.

Иймд ААН нэгжүүдийн мал мах бэлтгэлийн хэлэлцээнд Баян-Өлгий аймгийн Булган, Дэлүүн сумдаас бусад сум болон Говь-Алтай, Завхан, Увс, Хөвсгөл, зэрэг аймгуудаас мал, мах бэлтгэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргахаар болсон байна.

You May Also Like