Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр хилийн Цагааннуурын авто замын боомтыг сар бүрийн хоёр, дөрөв дэх 7 хоногт нээж, шатахуун оруулж байгаа юм.
Цаашид ард иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу барилгын материал, хүнс, малын тэжээл импортлох асуудлын хүрээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржанаар ахлуулсан ажлын хэсэг Цагааннуурын авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж, тэнд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын болон боомтын бэлэн байдалтай танилцан, санал боловсруулж Засгийн газарт уламжлахаар боллоо.
Н.Ерлан
2021.04.14