Аймгийн Засаг дарга “Хотгор” нүүрсний уурхайн компанийн удирдлагатай болон нүүрс тээврийн жолооч нартай уулзлаа.

                           Өнөөдөр Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, орлогч дарга С.Хонаев , ШӨХТГ-ын улсын байцаагч Х.Болатбек , мэргэжлийн хяналтын байцаагч М.Азамат нар “Хотгор” нүүрсний уурхайн компанийн удирдлагатай болон нүүрс тээврийн жолооч нартай уулзлаа.
Үүнд сүүлийн үед үүсээд байгаа
🔻 Нүүрсний үнийн хөөрөгдөл
🔻 Нүүрсний жингийн асуудал
🔻 Нүүрс худалдах газрын цэвэрлэгээний асуудал
🔻 Бүхэл нүүрс болон шагал нүүрсний асуудал
🔻 Нүүрсний уурхай дахь жолооч нарын очер дараалал
🔻 Уурхайн замын асуудал зэрэг олон асуудлыг хөндөж, ярилцлаа.
ШӨХТГ-ын улсын байцаагч Х.Болатбекийн хэлснээр Аймгийн Засаг даргын 2021 оны 9 –сарын 02-ны өдрийн А/719 захирамжаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн хяналт шалгалтын үед хэд хэдэн зөрчлүүд илэрсэн байна.
Үүнд:
❗ Нүүрсний жинг хэмжиж өгөхгүй байгаа,
❗ Нүүрсний үнэ хэт өндөр
❗ Нүүрсний уурхайд очсон жолооч нар 4-5 хонож байгаа зэрэг зөрчлүүдийг
❗ Хотгор багийн жолооч нарт давуу байдал бий болгох / бүхэл нүүрс ачих, дараалалгүй оруулах/ зэрэг асуудлыг хөндлөө.
Баян-Өлгий аймгийн айл өрх, албан байгууллагууд жилд ойролцоогоор 75000 орчим тонн нүүрс түлдэг.
Жолооч нарын хэлснээр “Нүүрсний үнэ өсөхөд бензин, шатахуун тосны үнэ болон уурхайгаас аймаг хүртэл замын асуудал хүнд байгаа техникийн сэлбэг 2-3 дахин нэмэгдсэн зэрэг зүйлс нөлөөлсөн. Мөн тээвэрлэлтийн явцад гарч байгаа дараалал гэх мэт нэлээд асуудал үүсч байгаа гэнэ.
Хотгор уурхайн захирал А.Шаймурат хэлэхдээ өвлийн улирал хаяанд ирсэн тул Хотгорын уурхайн ажилчид чөлөө завгүй ажиллаж байна. Манай компани тавь орчим ажилчидтай. Бүхэл нүүрсийг 25 метр гүнээс авч ашиглаж байна. Жолооч нарыг ээлж дугаар хүлээлгэн хонуулдаг байсан хуучин уламжлалыг арилган сүүлийн 2-сар нүүрсийг тухайн өдөрт багтаан ачиж өгөөд явуулдаг болсон. Уурхайчид хагас, бүтэн сайн өдрүүдэд ч уртасгасан цагаар ажиллаж байна. 10 хоног хөрс хуулалт хийж, нүүрс олборлох шаардлагатай тул бүхэл нүүрсийг түр зогсоох хэрэгтэй байна.
Мөн Хотгор компанийн зүгээс өдөрт 500 тонн нүүрс олборлож байгаа олборлох машин техник хуучирсан, ажиллах хүч бага хэмээн “Хотгор” компанийн гүйцэтгэх захирал З.Кадирхан хэлэв.
Эдгээр асуудлыг аймгийн Засаг даргатай хэлэлцсэний дараа дараах шийдвэрүүдийг гаргав.
1-рт Нүүрс тээвэрлэлтийн жолооч нарын уурхай дахь дарааллыг үнэн зөвөөр хувиарлах
2-рт 10 сарын 1-нээс 10-сарын 7 хүртэл хөрс хуулалт хийх тул шагал нүүрс гаргах
3-рт Бүхэл нүүрсний үнэ 95000, шагал нүүрсний үнийг 85000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх, нүүрсийг жинлэж худалдах
4-рт Хотгор уурхайн замыг засаж, сайжруулах талаар арга хэмжээ авах шийдвэрүүдийг гаргалаа.

You May Also Like