Аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар 7 асуудал хэлэлцэж байна

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит lII хуралдаан өнөөдөр /2021.02.25/ 10:23 цагт эхэллээ.

Хуралдааныг гамшгаас хамгаалах тухай хууль, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу хүн хоорондын зай барих дэглэмийн баримтлан аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулж байна.

Хуралдаанд аймгийн ИТХ-ын нийт 39 төлөөлөгчийн 36 төлөөлөгч оролцож байгаа ба дараах долоон асуудлуудыг хэлэлцэх юм. Үүнд:

  1. Аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийг сонгон шалгаруулах журам батлах тухай
  2. “Эрүүл зан үйлийг дэмжсэн Архидалтгүй аймаг Баян-Өлгий-2” дэд хөтөлбөр батлах тухай
  3. Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх хөтөлбөр-2 батлах тухай
  4. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай
  5. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай
  6. Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих зарим төсөл арга хэмжээний нэрийг өөрчлөх, зохицуулалт хийх тухай
  7. Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдлийг хуваарилах тухай зэрэг нийт долоон асуудал хэлэлцэж байна.

You May Also Like