Аймгийн онцгой комиссын 11 дүгээр хуралдааны шийдвэр

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын 11 дүгээр хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргалаа:
Үүнд:
1. 4-р сарын 15-аас эхлэн хөдөө сумдын (Өлгий, Бугатаас бусад) банкуудыг хэвийн ажиллуулахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ банкууд ковидын зарчмыг баримтлан бөөгнөрөл үүсгэхгүй, ариун цэврийн дэглэмийг сахиулан иргэдэд үйлчлэхийг үүрэг болгов. Харин аймгийн төв болон Бугат сумын арилжааны банкууд нийтэд үйлчлэхгүй бөгөөд зөвхөн дотоод ажил нь хэвийн явагдана.
2. Хөдөө сумдаас аймгийн төвд хэрэглээний мал, мах, сүү, цагаан идээг нэгдсэн журмаар сумаас зохион байгуулан хүргэлтээр оруулахыг зөвшөөрөв.
3. Буяны ажлыг далимдуудан олон хүнийг аймгийн төвд нэвтрүүлэх зөвшөөрөл олгохгүй байхыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ
2021.04.14

You May Also Like