АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

              Баян-Өлгий аймгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт болж байна. Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, агентлаг, хэлтсийн дарга, сумдын ИТХын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга болон сумын багийн Засаг дарга нар оролцож байна. Уг зөвлөгөөнийг нээж аймгийн ИТХын дарга Н.Бейбитхан, аймгийн Засаг дарга Д.Бауыржан нар үг хэлэв. Энэ удаагийн зөвлөгөөнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар урилгаар оролцож, Монгол Улсын төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаар танилцуулж, мэдээлэл өглөө. Зөвлөгөөний эхний өдөр аймгийн удирдлагууд дэд бүтэц, нийгмийн салбарын чиглэлээр, дунд хугацааны стратеги, цахим засаглал, ногоон хөгжил, хог хаягдлын менежмент болон төрийн албаны үйл ажиллагаа, сахилга хариуцлага, томилгоо, сонгон шалгаруулалт, анхаарах асуудал, байгуулагдах гэрээний талаар мэдээлэл өглөө. Үдээс хойш ЗДТГазрын хэлтэс, тасаг, газрын дарга нар зөвлөгөөнд оролцогчдод салбарын мэдээлэл хүргэнэ.

Эхний өдрийн зөвлөгөөний төгсгөлд өгөгдсөн мэдээллийн талаар болон орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар санал бодол солилцоно.

You May Also Like