Багшийн ажлын байрны сонгон шалгаруулалтын мэдээ

“Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сургууль, цэцэрлэгээс гарсан таван ажлын байрны орон тоонд сонгон шалгаруулалт явуулж байна.

Энэ удаагийн багшийн ажлын байрны сонгон шалгаруулалтад нийт 168 хүн бүртгүүлснээс бага ангийн багшийн сонгон шалгаруулалтад 22 хүн, Технологийн багшийн сонгон шалгаруулалтад 8 хүн, СӨБ-ын багшийн сонгон шалгаруулалтад 125 хүн орж ерөнхий мэдлэг, монгол хэл, бичгийн чадвар, мэдээлэл технологийн мэдлэгийн шалгалт өглөө.

Сонгон шалгаруулалтад орох хүмүүс эхний ээлжинд тухайн албан тушаалд хамаарах ерөнхий мэдлэг, монгол хэл, бичгийн чадвар, мэдээлэл технологийн мэдлэгийн сорил өгөх ба үүнээс 70 онооны 60 хувиас дээш оноо авсан хүмүүс дараагийн шатны шалгалтад орох эрхтэй болох юм.

Бага ангийн багшийн сонгон шалгаруулалтад орсон 22 хүнээс 2 хүн, Технологийн багшийн сонгон шалгаруулалтад орсон 8 хүнээс 3 хүн, СӨБ-ын багшийн сонгон шалгаруулалтад орсон 125 хүнээс 8 хүн тэнцэж дараагийн шатны шалгалт буюу 30 онооны хичээл заах чадвар, ярилцлага, хандлага, ёс зүйн шалгалтад орох эрхтэй боллоо.

Тодруулж хэлбэл:

  1. Бага ангийн багшийн 1 ажлын байрны сонгон шалгаруулалтад орсон 22 хүнээс Б.Энхзаяа 52.5 оноогоор, С.Ахгүл 43.5 оноогоор,
  2. Технологийн багшийн 1 ажлын байрны сонгон шалгаруулалтад орсон 8 хүнээс Ж.Серикболат оноогоор 37, Б.Ержанат 33 оноогоор, Н.Жансерик 31 оноогоор,
  3. СӨБ-ын багшийн 3 ажлын байрны сонгон шалгаруулалтад орсон 125 хүнээс Монголханы Сандигүл 46.5 оноогоор, Шериязданы Мая 45.2 оноогоор, Есенболын Айтолхын 44.3 оноогоор, Сонтуганы Өзгерис 43.2 оноогоор, Хибатайн Жанбота 42.9 оноогоор, Хумарын Айсулу 42.6 оноогоор, Бопайн Марина 42.6 оноогоор, Тохтауын Майра 42 оноогоор тэнцэж дараагийн шатны 30 онооны хичээл заах чадвар, ярилцлага, хандлага, ёс зүйн шалгалтад орохоор болов.

Шалгалт маргааш үргэлжлэх ба эдгээрээс хамгийн өндөр оноо авсан хүн дээрх сул орон тоонд томилогдох юм.

You May Also Like