2021 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргын БОАЖЯамны сайдтай байгуулсан гэрээний дагуу сумдын байгаль хамгаалагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн төсвөөс Алтанцөгц, Баяннуур, Буянт, Дэлүүн сумдын байгаль хамгаалагч нарын албан хэрэгцээнд нь зориулсан мотоциклыг өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Марат нар гардуулан өгөв.
Ингэснээр манай аймгийн нийт 26 байгаль хамгаалагч нарын 16 нь унаатай болж байна.