Баян-Өлгий аймагт анх удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХӨДӨЛГӨӨНТ БАЙР” Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд хөдөллөө.
Баян-Өлгий аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээг иргэддээ түргэн шуурхай, хүртээмжтэй нэг дороос хүргэх ХӨДӨЛГӨӨНТ БАЙР ажиллаж байгаа.
Үүний хүрээнд Эрүүл мэндийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Авто тээврийн төв, Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, зэрэг газрууд нэг дороос иргэддээ үйлчилгээ үзүүлж байна.