Эрхэм хүндэт Өлгий нутгийн хийморьлог ард иргэдээ Та бүхэнд 17 дугаар жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийн ерөөлийг айлтган мэндчилье.
Улиран одож буй төмөр хулгана жил манай аймгийн ард иргэдэд ивээл буянаа хайрлаж, амьдрал ахуйд нь амжилт бүтээл дагуулсан өгөөмөр сайхан жил байлаа. Аймгийн эдийн засгийн гол үзүүлэлт болох ДНБ нь 409 тэрбум төгрөгт хүрч,өмнөх оныхоос 10.3 хувиар өсч, мал сүрэг 2 сая 225 мянга, хүн ам 110 мянгад хүрч бүтээн байгуулалт өрнөж, бүх салбарт ахиц дэвшил гарлаа.
Үхэр жилийн босгон дээр манай аймгаас Улс, аймгийн аварга малчин өрх, тариаланч, саальчин олноор төрөн гарлаа. Энэхүү амжилт нь халуунд халж, хүйтэндхөрч, цаг наргүй ажилладаг ажилсаг хичээнгүй ард иргэд, малчин түмний маань уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.
Бид хамтын хүчээр дэлхий нийтийг түгшээсэн энэхүү сорилтыг даван туулж, энх цагийг авчрахын төлөө иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсож буй Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн салбарынхаа ажилтан, албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Төр засгийнхаа шийдвэрийг үлгэрлэн дагана гэдэгт гүнээ итгэж байна.
Цагаан сар бол удам судар, ураг төрлөө мэдэлцэх, төрт ёс, түүх уламжлалаа эрхэмлэх, эв эеийг дээдлэх, байгаль дэлхийгээ шүтэн зохицолдох гүн утга агуулсан, Монгол түмэн өнөд оршихуйн бэлгэдэл болсон Монгол туургатны их баяр ёслол юм. Бидний хамтын зүтгэл, хөдөлмөрийн үр шим жилээс жилд арвижин баяжих болтугай.
Ирж буй цагаагчин үхэр жилдээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж,айл хотлоороо элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэйерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ДАЛЕЛИЙН БАУЫРЖАН