Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 11-ний өдөр хуралдаж, аймгийн ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдааныг 2021 оны 02 дугаар сарын 25-ний өдөр хуралдуулахаар товлон зарласан.
Үүнтэй холбогдуулан өчигдөр дахин хуралдаж маргааш болох аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 3 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталлаа.
Ээлжит хуралдаанаар дараах асуудлыг авч хэлэлцэнэ. Үүнд:
- Аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийг сонгон шалгаруулах журам батлах тухай
- “Эрүүл зан үйлийг дэмжсэн Архидалтгүй аймаг Баян-Өлгий-2” дэд хөтөлбөр батлах тухай
- Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх хөтөлбөр-2 батлах тухай
- Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай
- Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай
- Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих зарим төсөл арга хэмжээний нэрийг өөрчлөх, зохицуулалт хийх тухай
- Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдлийг хуваарилах тухай нийт долоон асуудлыг хэлэлцэхээр боллоо.