Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.09.17/ ээлжит хуралдаанаа хийж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Үндэсний бөхийн барилдаан, сур харвааны тэмцээнийг ирэх сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахгүй байхаар болов. /Мэргэжлийн холбоодоос санал иржээ/.
- Малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тус аймгийн Дэлүүн, Булган сум болон Ховд аймаг, зүүн аймгуудаас бусад эрүүл бүсээс /Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, г.м./ мал оруулж ирэхийг зөвшөөрөв. Гэхдээ зөвхөн машинаар тээвэрлэнэ.
- Албан байгууллагууд нэгдсэн зугаалга зохион байгуулахыг хориглов.
- Халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж хурим найр зохион байгуулах тухай үйлчилгээний газруудын саналыг дэмжсэнгүй.