БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХИЛИЙН ЗУРВАС, БҮСЭД НЭВТРЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ “E-MONGOLIA” ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ПОРТАЛААС АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Баян-Өлгий аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын 52 үйлчилгээг цахимжуулж, “e-mongolia”-д нэгтгэлээ. Дээрх үйлчилгээнээс онцолбол, Монгол Улсын хилийн тухай хуулийн дагуу Хилийн бүс, зурваст нэвтрэх үед зөвшөөрөл авдаг. Манай аймгийн хувьд Алтай Таван Богд, Хотон нуур, Хурган нуур зэрэг хилийн бүс зурваст хамаардаг байгалийн үзэсгэлэнт газруудад аялах зорилгоор ирсэн дотоод болон гадаадын иргэд зорчигчид Хилийн 0165 ангиас авдаг зөвшөөрлийг цахимаар “e-mongolia” системээс авах боломжтой боллоо. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академийн хамтарсан баг болон Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ийнхүү “e-mongolia”-д нэгтгэлээ.

Тодруулбал,

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар -11 үйлчилгээ

  1. Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах тусгай зөвшөөрөл шинээр олгох
  2. Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах тусгай зөвшөөрөл сунгах
  3. Малын А дансны лавлагаа
  4. Захирамжлалын баримт бичгийн лавлагаа (зарлиг, захирамж, тогтоол, тушаал, шийдвэр)
  5. Цалингийн тодорхойлолт
  6. Өмч хувьчлалтай холбогдох баримтын лавлагаа
  7. Хүн амын тооллогын лавлагаа
  8. Зураг төслийн лавлагаа
  9. Ажилласан жилийн тодорхойлолт
  10. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох
  11. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох

Өлгий сумын Засаг даргын Тамгын газар -1 үйлчилгээ

  1. Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгох, сунгах

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар –8 үйлчилгээ

  1. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох
  2. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах
  3. Сувилалын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох
  4. Сувилалын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах
  5. Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох
  6. Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах
  7. Ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох
  8. Ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах

Баян-Өлгий Газрын Харилцаа, барилга, Хот Байгууллалтын газар -7 үйлчилгээ

  1. Барилга, байгууламжийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх
  2. Тэг тэнхлэгийн акт болон тоон мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлэх
  3. Гүйцэтгэлийн байрзүйн зургийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлэх
  4. Барилга, байгууламжийг хот байгуулалтын мэдээллийн санд хаяг дугаар олгох
  5. Инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх
  6. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын архивын лавлагаа авах үйлчилгээ
  7. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт хүлээн авах

Баян-Өлгий аймгийн Онцгой Байдлын Газар -2 үйлчилгээ

  1. Галын онц аюултай обектын ажлын байрны дүгнэлт гаргах (ШТС)
  2. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах

Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар -1 үйлчилгээ

  1. Хяналтын камерийн тодорхойлолт гаргах

Баян-Өлгий аймгийн Авто Тээврийн төв -3 үйлчилгээ

  1. Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт хүлээн авах
  2. Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах
  3. Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих

Баян-Өлгий аймгийн Байгаль Орчин Аялал жуулчлалын газар -9 үйлчилгээ

  1. Ус ашиглах зөвшөөрөл олгох
  2. Хурын ус хуримтлуулж, хөв цөөрөм байгуулах, суваг шуудуу татах дүгнэлт гаргах
  3. Усны мэргэжлийн байгууллагын эрх шинээр авах, хугацаа сунгуулах дүгнэлт
  4. Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл
  5. Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлт хүлээн авах
  6. Байгалийн ургамлын мэргэжлийн байгууллагын эрх шинээр авах, хугацаа сунгуулах
  7. Ан амьтны мэргэжлийн байгууллагын эрх шинээр авах, хугацаа сунгуулах
  8. Ойн мэргэжлийн байгууллагын эрх шинээр авах, хугацаа сунгуулах дүгнэлт
  9. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ

Баян-Өлгий Суат ХХК-1 үйлчилгээ

  1. Цэвэр, бохир усны техникийн нөхцөл олгох

Баян-Өлгий аймгийн Хүнс хөдөө АА газар-1 үйлчилгээ

  1. Малчны өрхийн тамга авах хүсэлт
  2. Арьс ширний урамшуулал материал хүлээн авах
  3. Ноосны урамшуулал материал хүлээн авах
  4. Ногоочин тамга авах хүсэлт
  5. хадланч тамга авах хүсэлт

Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар ОНӨҮГ-2 үйлчилгээ

  1. Цахилгааны техникийн нөхцөл олгох /хүчдэлийн түвшин 0.4кВ/
  2. Цахилгааны техникийн нөхцөл олгох /хүчдэлийн түвшин 220кВа

Баян-Өлгий аймгийн музей-1 үйлчилгээ

  1. соёлын өвийг бүртгүүлэх, худалдах хүсэлт гаргах

Баян-өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165-р анги-1 үйлчилгээ

  1. Баян-өлгий аймгийн Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл

You May Also Like