Монгол улс энэ оны 2 дугаар сарын 23-аас “Ковид-19”-ийн эсрэг вакцинжуулалтын ажлыг Нийслэл Улаанбаатар хотоос эхэлсэн.
Тэгвэл энэ сараас эхлэн орон нутгийн иргэдийг вакцинжуулалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймагт хуваарилсан эхний ээлжин 5461 тун вакциныг татан авахаар өчигдөр ажлын хэсэг замд гарлаа.
Вакцин татан авах ажлыг хуваарийн дагуу үргэлжлүүлэн зохион байгуулж дархлаажуулалтыг үе шаттай хийхээр төлөвлөж байна.
АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ