Гүйцэтгэх албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдлаа

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.3-т заасны дагуу аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Буянт сумын Нийгмийн даатгалын байцаагчийн болон Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн Эмийн зохистой хэрэглээ, чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

Нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалын сул орон тоонд бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй , Бизнесийн удирдлага, санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, боловсрол судлал, эрх зүй мэргэжилтэй, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн Эмийн зохистой хэрэглээ, чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, Эм зүй /0916/ мэргэжилтэй хүмүүс өрсөлдөх боломжтой.

Иргэдийн шалгалтад орох хүсэлт, холбогдох баримт бичгийг энэ сарын 11-ний өдөр 09:00-17:00 цагийн хооронд bayаn-ulgii@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авна.

Сонгон шалгаруулалтын хугацаа, цагийг жич зарлах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс – https://www.csc.gov.mn/s/35/534

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

You May Also Like