МЭНДЧИЛГЭЭ
Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд өдөр шөнөгүй эрдэм мэдлэг, ур чадвар, зүрх сэтгэлээ зориулсан үе үеийн алтан гарт эмч нартаа “Дэлхийн эмч нарын баяр”-ын мэндийг хүргэе!
Дэлхий нийтээрээ аюулт цар тахалтай тэмцэж буй энэ цагт үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож буй эмч, эмнэлгийн ажилчидад хувиасаа болон Өлгий нутгийн нийт ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Та бүхэндээ болон танай гэр бүлд тань эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА ДАЛЕЛИЙН БАУЫРЖАН