Эрхэм журмын нөхөд, Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид, Өлгий нутгийн зон олон Та бүхэндээ Монгол Улсад улс төрийн ууган хүчин МАН үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье!
Өнөөдрөөс 100 жилийн өмнө бидний өвөг дээдэс, эх оронч эрэлхэг баатрууд маань гал цогтой тэмцлээр түүхийн хуудсыг цоо шинээр эргүүлж, Монгол Ардын Намыг үүсгэн байгуулсан юм.
Бидний эцэг өвгөдийн залуу нас, халуун сэтгэл, хатан зоригоороо тэмцэн байж авчирсан эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхийг өнөө болон хойч үе, Монгол хүн бүр зүрхэндээ тээж явах учиртай.
Та бүхэндээ Эх орончдын өдөр, МАН үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол сайхан эх орон минь цэцэглэн хөгжиж, үе үеийн эх орончдын алдар гавьяа өнө мөнхөд мандан бадрах болтугай!
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ДАЛЕЛИЙН БАУЫРЖАН