“ОРОЛЦОО” төсөлд бүртгүүлсэн Баян-Өлгий аймгийн залуус маань мэдлэгээ баяжуулж, туршлага хуримтлуулж, ажлын байртай болох шинэ аялалдаа өнөөдөр гарлаа.
Монгол Улсын нийт хүн амын 31 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 46 хувийг бүрдүүлдэг залуучуудын хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, зөв хандлага, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Оролцоо” төслийн сургалт арга хэмжээ амжилттай хэрэгжиж байна. Уг төслийн сургалтад Баян-Өлгий аймагт 18-34 насны нийт 211 залуучууд бүртгүүлснээс, 112 залуу тэнцэж аян замдаа гарлаа.

Энэ төслийн оролцогч олон мянган залуус ажлын байртай болж нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улаанбаатар хотод 14 хоног сургалтад хамрагдсаны дараа сертификат олгох ба
500,0 мянган төгрөгийн тэтгэлэг өгнө. Дараа нь 14 хоногийн дадлага хийлгээд
500,0 мянган төгрөгийн тэтгэлэг өгч ажлын байртай болгоно.
Төсөлд хамрагдсан залуучуудыг үндэсний бүтээн байгуулалтад оролцуулж, ажлын байраар хангах, нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд дадлагажуулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн менторшип арга хэмжээнд хамруулах юм.