Эх орныхоо өргөн уудам тал нутагт өнтэй сайхан өвөлжиж суугаа Эрхэм хүндэт ард иргэд Та бүхэндээ айлчлан ирж буй 17-р жарны Модон луу жилийн сар шинийн баярын мэндийг айлтган мэндчилье.
Угтан ирж буй Модон луу жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байж, айл бүрийн гал голомт мандан бадарч, заяа буян нь өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол түмний ой ухаан саруул, оюуны мэлмий гэгээн тунгалаг, өлмий бат орших болтугай!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.