Төрийн захиргааны гүйцэтгэх /туслах/ албан тушаалын 24 сул орон тоог нөхөх тусгай шалгалтын зарыг олон нийтэд мэдээлж байна. Бүртгэл: 2021.09.29-ний өдрийн орон нутгийн цагаар 08:00-18:00 цагийн хооронд цахимаар хийгдэнэ. Тусгай шалгалтыг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн иргэд өгөх ба тухайн ажлын байрны тусгай шаардлагыг хангаж байгаа нөхцөлд бүртгүүлнэ.
Шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хуваарийн дагуу зохион байгуулагдах болно.
Та бүхэнд амжилт хүсье.
Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл