Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог байгуулж, ажиллах бүрэлдэхүүнийг нь баталсан.
Тэгвэл өнөөдөр Аймгийн сонгуулийн хороо 2 дугаар хурлаа хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сумдын сонгуулийн хороог байгуулж, сонгуулийн хорооны гишүүдийн ажил үүрэг, ёс зүйн дүрэм, болон сумуудыг хариуцан ажиллах хуваарийг хэлэлцлээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө сумын сонгуулийн хороог байгуулахаар хуульчилсан байдаг.
Н.Ерлан
2021.04.09