Тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд зориулсан ажлын байрыг дэмжих зээл олгогдож байна

Монгол Улсын Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жилийн 3 хувийн хүүтэй, 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг эхний жил зөвхөн хүүгийн төлбөр төлөх нөхцөлтэйгөөр 3 жилийн хугацаатайгаар орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бүх банкаар дамжуулан олгож байна.

Зээл авахад дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Монгол Улсын хуулийн дагуу 2020 оны 12-р сарын 31-ээс өмнө үүсгэн байгуулагдсан, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг байх;
  2. Зээлдэгчтэй хамаарал бүхий этгээд нь 2019 оны эцсийн байдлаар чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх;
  3. Нийгмийн даатгалын шимтгэл, татварын өр төлбөргүй /2019 оны эцсийн байдлаар/, татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тогтмол гаргасан байх;
  4. 2020 оны Нийгмийн даатгалын шимтгэл, татварын тайлангаа бүрэн мэдүүлсэн байх, “Х” тайлан мэдүүлээгүй байх;
  5. Тухайн банкны зээлийн бусад шаардлагыг бүрэн хангасан байх;

You May Also Like