Aжлын байрыг дэмжих зээлийн талаар танилцуулга хийлээ

Короновируст халдвар (COVID-19)-ын цар тахлын гамшгийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийг сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.

Энэхүү цогц төлөвлөгөөнд тусгагдсан Монголбанкны репо санхүүжилтийн зээлийг харилцагчдад хүртээмжтэй болгож жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгон нэмж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая төгрөгт хүргэсэн.

Энэ хүрээнд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, ажлын байрыг бүрдүүлэгч жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, 3%-ийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээлийн хүсэлтийг арилжааны банкууд бүх салбар нэгжүүдээрээ дамжуулан цахимаар хүлээн авч эхэллүүээд байна.

Уг зээлийн талаар өчигдөр Баян-Өлгий аймаг дахь Монгол банкны салбар, Хүнс хөдөө аж ахуйн газар, ажилжааны банкууд хамтран аймгийн хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд танилцуулга хийлээ. Тус арга хэмжээнд урилгаар аймгийн Засаг дарга Д.Бауыржан оролцож, төр засгаас баримталж буй бодлого, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан бодлогын чанартай ажлуудын талаар мэдээлэл хийж жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн асуусан асуултад хариулт өглөө.

“Ажлын байрыг дэмжих” зээл нь жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад зориулагдсан бөгөөд зээлийн хэмжээ 500 сая төгрөг хүртэл, эхний жил зөвхөн хүүгийн төлбөр төлөх нөхцөлтэйгөөр 3 жилийн хугацаатай, 3%-ийн хүүтэй олгогдох юм байна.

Мөн зээлд хамрагдахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага зээл авахад бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлагатай холбоотой мэдээ мэдээлэл, холбогдох журмыг арилжааны банкуудаас авна уу.

You May Also Like