Хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 09:00 цагт эхэлнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 89 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн хэмжээнд 2023 онд тусгай зориулалтаар агнуурын амьтдыг агнах, барих зөвшөөрөл олгох цахим дуудлага худалдааг зохион байгуулна.
Бүртгэл:
- 2024.04.18-ны өдрөөс эхэлж
- 2023 оны 04–р сарын 23-ны өдрийн 17:00 цагт дуусна. /Орон нутгийн цагаар/
Босго үнэ: Агнуурын амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20 хувь байна.
- Алтайн Угалз 1 толгой-4,440,000 төгрөг
- Алтайн Тэх 1 толгой -1,060,000 төгрөг
- Халиун буга 1 толгой -2,540,000 төгрөг
- Зэгсний Зэрлэг гахай 1 толгой -1,133,000 төгрөг
Өсгөх үнийн хязгаар: Оролцогч нь дуудлага худалдааны үнийг нэг удаад өсгөх доод хязгаар нь босго үнийн 10 хувиас доошгүй, дээд хязгаар нь босго үнийн 50 хувиас дээшгүй байна.
Дэнчин: Амьтны тухай хуулийн 29.1.4 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа эхлэх босго үнийн 10 хувь байна.
- Алтайн Угалз 1 толгой-444,000 төгрөг
- Алтайн Тэх 1 толгой -106,000 төгрөг
- Халиун буга 1 толгой -254,000 төгрөг
- Зэгсний Зэрлэг гахай 1 толгой -113,300 төгрөг
Цахим хуудас: Дуудлага худалдаа эхлэхээс 24 цагийн өмнө Баян-Өлгий аймгийн албаны ёсны https://bayan-olgii.gov.mn/ цахим хуудаст холбогдох линк байршуулна.
Цахим хаяг: bayanulgiiagnuur@gmail.com
Аж ахуйн нэгж байгууллага, иргэн оролцоно.
Агнах амьтны тоо хэмжээ:
- -Алтайн Угалз (Ovis ammon) 14 толгой /14-багц/
- -Халиун Буга(Cervuselaphns) 6 толгой /6-багц/
- -Алтайн Тэх /Carga sivirica/ 24 толгой /24-багц/
- -Зэгсний Зэрлэг гахай (Sus Scrofa) 9 толгой/9-багц/
Бүрдүүлэх материал:
- Дуудлага худалдаанд оролцох хүсэлт (ААНБ албан бичиг, иргэн өргөдөл);
- Дэнчин төлсөн баримтын хуулбар; Жич: Дэнчингийн төлбөрийг оролцох багц тус бүрээр төлж гүйлгээний утга хэсэгт орох багцыг тодорхой бичнэ. Бичээгүй тохиолдолд бүртгэлд хамрагдахгүй болохыг анхаарна уу
- Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг;
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Хуулийн этгээдийг төлөөлж оролцох тохиолдолд төлөөлж буй этгээдийг гэрчлэх итгэмжлэл;
- Дэнчин байршуулах данс: Аймгийн ЗДТГазрын Төрийн сангийн данс: 100020051407
- Аймгийн ЗДТГазрын регистрийн дугаар: 9006311
- Холбоо барих утас: (+976) 99481979, (+976) 99425600
— о0о —