Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Монгол Улсын Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

1. Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт (маягт Т-2)
2. Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
3. Өргөдөл гаргагчийн талбайн булангийн цэгүүдийн солбицол, байршил, хилийг харуулсан зураг (2%)
4. Үйлчилгээний хөлс төлсөн баримт (төлбөрийн баримтын эх хувь)
/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт/
5. Хайгуулын ажил эрхлэх мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан талаархи албан ёсны мэдээлэл
6. Монгол Улсад татвар төлөгч болох тухай нотолгоо (харьяа татварын албаны)

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

1. Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт /маягт Т-2/
2. Монгол Улсад татвар төлөгч болох тухай нотолгоо (харьяа татварын албаны)
3. Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
4. Ашиглалт хийх болон үлдэх хайгуулын талбай тус бүрийн байршил, булангийн цэгүүдийн солбицол, байршил, хилийг буулгасан зураг (2%)
5. Үйлчилгээний хөлс төлсөн баримт (төлбөрийн баримтын эх хувь)
/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасан
үйлчилгээний хөлс төлсөн баримт/
6. Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр
7. Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр хүлээн авсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн нөөцийн дэвсгэр зураг дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн хилийг буулгасан зураг М1:1000, М1:5000, М1:10000 тохиромжтой масштабын дагуу
8. Хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт
9. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
10. Хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтууд /эх хувь/

 

Баян-Өлгий аймгийн нутагт хүчин төгөлдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн жагсаалт

Түгээх

You May Also Like