Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо

Өргөтгөсөн хуралдаанд оролцсон аймгуудын Засаг дарга нар бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг үе шаттай эхлүүлэх бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хэд хэдэн үүрэг чиглэл өглөө. Үүнд:

1. Ирэх сарын 1-ээс орон нутагт танхиын хичээл эхлэх болсонтой холбогуулан сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, хичээлийн танхим, дотуур байрны бэлтгэлийг хангах, ариутгал, цэвэрлэгээ хийх

2. “Үдийн цай”-ны чанарт онцгой анхаарах, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих шим тэжээллэг, амин дэмээр баялаг, бүтээгдэхүүн, халуун ундаа өгөх

3. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 01-ний өдрөөс нээх болсон тул бэлтгэлээ бүрэн хангах, хөдөлгөөнд тавих хяналтаа сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, шаардлагатай бусад арга хэмжээг тухай бүр нь шуурхай авч байх,

4. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлтийн явцын талаар судалгаа дүгнэлт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулах

5. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан коронавируст халдвараас урьдчилан сэргийлж байгууллагууд ажилтнуудынхаа 50 хүртэлх хувийг цахимаар ажиллуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх,

6. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

You May Also Like