“Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд 100 өрхийн амьжиргааг дэмжих чиглэлийн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Өнөөдөр “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагаас Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд Баян-Өлгий Аймгийн Улаан Загалмайн Хороо 100 өрхийн амьжиргааг дэмжих чиглэлээр тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа ажил үйлчилгээ эрхэлж байгаа 26 өрхийн хүсэлтийг үндэслэн амьжиргааг дэмжих зорилгоор оёдлын машин, цахилгаан гагнуурын аппарат, дугуй засварын тоног төхөөрөмжийг аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев, Улаан загалмайн хорооны Дарга Х.Ертай нар гардуулан өглөө.

 Үлдсэн 74 өрхийн амьжиргааг дэмжих чиглэлийн тоног төхөөрөмжийг ирэх 10-р сард олгоно.

You May Also Like