Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт 2023 оны эхний хагас жил

2023 оны эхний хагас жилийн байдлаар Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн тус аймагт холбогдолтой 50 хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 81 заалтыг хяналтад авч, орон нутагт хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулсан ба Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний www.unelgee.gov.mn мэдээллийн нэгдсэн системд Монгол Улсын 3 хуулийн 4 заалт, Улсын Их Хурлын байнгын хорооны 2 тогтоолын 4 заалт, Ерөнхийлөгчийн 5 зарлигийн 11 заалт, Засгийн газрын 13 тогтоолын 21 заалт, Засгийн газрын хуралдааны 20 тэмдэглэлийн 23 заалт, Засгийн газрын 2 албан даалгаврын 4 заалт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2 зөвлөмжийн 3 заалт, буюу нийт 50 хууль тогтоомжийн 81 заалт тус бүрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ. Үүнд: Монгол Улсын хууль 100%, УИХ-ын тогтоол 92.5%, Улсын Их хурлын байнгын хорооны тогтоол 79%, Ерөнхийлөгчийн зарлиг 83.54%, Засгийн газрын тогтоол 88%, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл 83.91%, Засгийн газрын албан даалгавар 82.5%, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж 56.67%-тай үнэлэгдлээ

You May Also Like