ӨСЕРХАНЫ ХУРАЛАЙ
Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Боловсрол
1990-2000 онд Өлгий хотын 1-10 жилийн дунд сургууль
2000-2004 онд Билиг дээд сургууль - Эрх зүйч
2016 онд “МҮИС”-ийн Хууль зүйн сургуулиас Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
Мэргэшсэн байдал
2010 онд ШӨХТГазарт, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй”
2013 онд МерсиКОР ОУБ болон Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Сайн засаглалын мэргэшсэн сургагч багш
2014 онд Монголын хуульчдын холбооны гишүүн, ”Хуульч”
2015 онд Хууль зүйн яам болон Ханнс-Зайделийн сан, “Захиргааны ерөнхий хуулийн сургагч багш”
2016 онд Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газар, ЗГХЭГ-ын Төрийн ёслолын хэлтэст, “Төрийн ёслолын журмыг хэрэгжүүлэх нийтлэг үйлчилгээний үйл ажиллагаа”
2017 онд ШӨХТГазарт, “Иргэний нийгмийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах шинэ хууль эрх зүйн орчинд хэрхэн нөлөөлж буй талаарх мэдлэгийг дээшлүүлэх”
2017 онд “Чанарын менежментийн тогтолцоо –MNS ISO9001:2016 стандартын үндсэн шаардлага”
2018 онд “Хил дамнасан мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл”
2018 онд JAICA олон улсын байгууллага, Япон Улсад “Өрсөлдөөний хуулийн практик хэрэглээ”
2018 онд Удирдлагын академи ”Иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах арга зам”
2019 онд Удирдлагын академи “Төрийн албан хаагчийн ёс зүй”
2019 онд БНТурк улс Истанбул хот,“Туршлага судлах”
2020 онд Удирдлагын академи “Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зам”
2020 онд Удирдлагын академийн “ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт”,
2020 онд Удирдлагын академийн “ Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт”
2020 онд Удирдлагын академи ”Төрийн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ”
2021 онд ЗГХЭГазар "Үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ"
2021 онд Удирдлагын академи ”Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт хийх арга зүй”
Эрхэлж байсан ажил, албан тушаал
2004-2005 онд Аймгийн өмгөөлөгчдийн холбоо, Өмгөөлөгч
2005-2006 онд Баян-Өлгий аймгийн ЗДТГазар, Засаг даргын туслах
2007 онд Аймгийн Статистикийн хэлтэс, Операторчин
2008 онд Баян-Өлгий аймгийн ЗДТГазар , Засгийн газрын тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн
2008-2009 онд Баян-Өлгий аймгийн ЗДТГазар, Засаг даргын туслах
2009-2010 онд Баян-Өлгий аймгийн ЗДТГазар, Тамгын газрын даргын туслах бөгөөд өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн
2010-2012 онд Баян-Өлгий аймгийн ЗДТГазар, Хууль зүйн хэлтсийн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн
2012-2016 онд Баян-Өлгий аймгийн ЗДТГазар, Хууль зүйн хэлтсийн сургалт сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
2016 оноос Баян-Өлгий аймгийн ЗДТГазар, Хууль эрх, зүйн хэлтсийн дарга
2021 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
2022 онд Баян-Өлгий аймгийн ЗДТГазар,Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
- Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
- Эрх зүйн сургалт, сурталчилгаа, гэрээ хариуцсан ахлах мэргэжилтэн
- Хууль тогтоомжийн лавлагааны сан, бодлого, төлөвлөлт, системчлэл хариуцсан мэргэжилтэн
- Шударга өрсөлдөөн, хууль зүйн салбар дундын асуудал хариуцсан мэргэжилтэн
- Архивын тасгийн дарга
- Архивын тасгийн зааварлагч -арга зүйч
- Архивын тасгийн сан хөмрөгний эрхлэгч
- Архивын тасгийн эрдэм шинжилгээний ажилтан
- Архивын тасгийн архивч
- Архивын тасгийн сэлбэн засагч туслах архивч
- Архивын тасгийн баримт ариутгагч
- Дотоод ажил хариуцсан ажилтан
- Үйлчилгээний ажилтан
- Цахим архивын ажилтанууд/гэрээт 3/
2.1 Хууль, эрх зүйн хэлтсийн үндсэн зорилго нь:
Иргэдийн эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, аймаг , сумын Засаг даргаас батлагдан гарч буй эрх зүйн актын зөрчлийг бууруулах,
2.2 Архивын тасгийн эрхэм зорилго нь:
Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар баримтлах төрийн бодлогыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа орчин үеийн дэвшилтэд технологийн шийдлийг нэвтрүүлж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хөнгөн шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, аймгийн түүхийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршино.
2.3 Хууль, эрх зүйн хэлтсийн гол зорилт нь:
Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, сурталчлах, сум, агентлагуудын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
Аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах;
Засгийн газрын болон аймгийн Засаг даргын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө болон бусад дэмжлэгээр хангах;
Орон нутгийн төрийн байгууллагыг хууль тогтоомж, бусад мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө, үйлчилгээгээр хангах.
2.4 Архивын тасгийн гол зорилт нь:
Архивын баримтын хадгалалт хамгаалалтыг стандартын шаардлагад хүргэх
Төрийн архивын хүний нөөцийг бэхжүүлэх
Архивын баримтыг цахимжуулах ажлыг эрчимжүүлж чанартай зохион байгуулах,
Архивын баримтын нөхөн бүрдүүлэлтийг тогтмолжуулж, иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг сайжруулах
Төрийн ой санамж болсон архивын баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулж, бүх мэдээлэл нь цахим хэлбэрт шилжсэн, шуурхай үйлчилгээтэй, улсын хэмжээнд тэргүүний туршлагатай архив болох.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс нь нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, , аймгийн Засаг даргаас хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, Засаг даргыг хууль зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хууль тогтоомжийн системчлэл, сурталчилгаа, эрх зүйн сургалт, иргэдэд хууль тогтоомжийн лавлагаагаар үйлчлэх, төрийн архивын үйл ажиллагааг эрхлэх, байгууллагуудын архивын ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зэрэг үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:
3.1 Засаг даргын захирамж, бусад хууль тогтоомжийн лавлагаа сан бүрдүүлж, шинээр батлагдсан эрх зүйн актаар сангаа баяжуулж өөрчлөлт, хөдөлгөөнийг цаг тухайд нь бүрэн гүйцэд хийнэ
3.2 Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан, эрх зүйн нэгдсэн системээс лавлагаа авах, техникийн боломжийг бүрдүүлж түүнээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагад тодорхой журмын дагуу лавлагаа өгөх, тэднийг шинээр гарсан хууль тогтоомжийн талаарх мэдээллээр хангана
3.3 Аймгийн Засаг даргын захирамжийн төсөлд виз, санал, дүгнэлт өгч хууль зүйд нийцүүлж гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлнэ
3.4 Аймгийн Засаг даргын нийлэг хэм хэмжээ тогтоосон захирамжийг зохих журмын дагуу Хууль зүйн яаманд хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ
3.5 Хууль эрх зүйн хэлтсийн үндсэн чиг үүрэгт хамаарах дүрэм журам зааврыг боловсруулж аймгийн Засаг даргаар батлуулж мөрдүүлнэ.
3.6 Иргэд аж ахуйн нэгж байгууллагаас гаргасан нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох Захиргаа, Иргэний хэргийн маргаанд Засаг даргыг шүүхэд итгэмжлэлээр төлөөлөн оролцох.
3.7 Нутаг дэвсгэрийн хэмжээнд эрх зүйн сургалт, сурталчилгааг зохион байгуулна.
3.8 Эрх сургалт, сурталчилгаа хийхэд ЗДТГ-ын харьяа байгууллагын ажилтнуудыг тэдгээрийн удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр татан оролцуулах, эрх зүйн сургалт, сурталчилгаа зохион байгуулна
3.9 Сумын Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
3.10 Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулна.
3.11 Аймгийн Засаг даргаас шүүх, прокурор, нотариат, өмгөөлөл бусад байгууллагуудтай хуулийн хүрээнд харилцах, хамтран ажиллах талаар бодлогын дэмжлэг үзүүлнэ
3.12 Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааг бодлого, зохицуулалтаар хангах/Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Гадаадын иргэн, харьяатын газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтэс, Хилийн ангиуд /
3.13 Хэлтсийн болон Хууль, зүй дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын үйл ажиллагааны талаар иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх арга хэмжээг зохион байгуулана.
3.14 Тодорхой хуулийн хэрэгжилтийн байдлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын бусад хэлтэс, Засаг даргын дэргэдэх агентлаг, бусад холбогдох байгууллагуудтай хамтран шалгах, мэргэжлийн заавар, зөвлөгөө өгөх
3.15 Нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах
3.16 Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасны дагуу Аймаг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж, үндэсний архивын сан хөмрөгт хамаарах архивын баримтыг орон нутгийн хэмжээнд төвлөрүүлж байнга хадгална. Мөн аймгийн түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой архивын баримтыг цуглуулах, сан хөмрөгөө нөхөн бүрдүүлэх, архивын баримтыг зохих горимын дагуу хадгалах, сэлбэн засах, архивд хүлээн авсан баримтыг ангилах, төрөлжүүлэх, архивын хөмрөг байгуулах, архивын баримтын агуулга, бүрэлдэхүүнийг нээн харуулсан мэдээлэл-лавлагааны сан бүрдүүлэх, архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх, архивын баримтыг ашиглуулах, сан хөмрөг үүсгэгч байгууллагад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, архивын тухай хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, баримтыг нийгмийн хэрэгцээнд ашиглуулах, байгууллага, ард иргэдэд мэдээллээр хангах үйлчлэх чиг үүрэгтэй ажиллана.
3.17 АРХИВААС ОЛГОЖ БУЙ ЛАВЛАГААНЫ ТӨРӨЛ
Ажилласан жилийн лавлагаа
Мал тооллогын А дансны лавлагаа
Цалингийн лавлагаа (70-р данс)
1944, 1956 оны хүн амын тооллогын бүртгэл
Ерөнхий боловсролын сургууль төгссөнтэй холбогдох лавлагаа
Өмч хувьчлалтай холбоотой лавлагаа
Хурлын тэмдэглэлийн лавлагаа
Тогтоол, захирамж, тушаалын хуулбар олгох,
Зураг төсөл, техникийн баримтын хуулбар олгох
Архивт баримт шилжүүлсэн Банкуудын санхүүгийн баримт, удирдлагын шийдвэрийн хуулбар олгох
Лавлагаа авах иргэд архивын тасагт ирж өргөдлийн маягтыг бөглөнө. Мөн иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр болон холбогдох бусад баримтын хуулбарыг өгнө.
Архивын ажилтан өргөдлийг хүлээн авснаас хойш яаралтай шийдвэрлэх асуудлыг 3 хоногт, бусад тохиолдолд ажлын 7 хоногт багтаан гаргана. Цахим сангаас олгох лавлагааг ажлын тэр өдөрт багтааж гаргаж өгнө.
Мөн Архивын лавлагаа хүссэн байгууллага, иргэд Төрийн архивд биечлэн ирэх боломжгүй бол цахим сүлжээгээр буюу www.e-archives.gov.mn холбоос руу нэвтэрч архивын лавлагааны захиалгаа онлайнаар өгч, хариу авах боломжтой.
Ө.Тиянах
Эрх зүйн сургалт, сурталчилгаа, гэрээ хариуцсан ахлах мэргэжилтэн
БОЛОВСРОЛ
Хууль зүйн ухааны бакалавр буюу дээд боловсролтой
Мэргэшсэн байдал
-Удирдлагын академийн төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд болон богино хугацааны бүх төрлийн давтан сургалтад хамрагдсан.
-Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй.
Ажил эрхлэлтийн байдал
2009-2010 он Бугат сумын сумын төвийн багийн Засаг дарга
2011-2013 он Өмгөөлөгч /Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн/
2013-2016 он Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга
2016 оноос Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн
Көкебай Назерке
Хууль тогтоомжийн лавлагааны сан, бодлого, төлөвлөлт, системчлэл хариуцсан мэргэжилтэн
Боловсрол
1994-2003 онд Өлгий хотын 3-10 жилийн дунд сургууль
2003-2007 онд Улаанбаатар-Эрдэм судлал дээд сургууль – Эрх зүйч
Мэргэшсэн байдал
2015 онд Хууль, зүйн яам болон Ханнс-Зайделийн сан, “Захиргааны ерөнхий хууль” сургалт
2015 онд “Singapore education – English Language” сургалт
2016 онд Хууль зүй, дотоод хэргийн яам “Гэмт хэргийн гэрч, хохирогч болон зөрчил гаргагч хүүхэд, насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч шүүгдэгч, ялтан хүнд хандах, хамтран ажиллах Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо” сургалт
2017 онд “Чанарын менежментийн тогтолцоо –MNS ISO 9001:2016 стандартын үндсэн шаардлага” сургалт
2020 онд Удирдлагын академийн “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийг үнэлэх арга зүй” сургалт
2021 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт
2021 онд Удирдлагын академийн “Мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалт”
2021 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”- “Эрх зүйн хөтөч бэлтгэх” сургалт
2021 онд Удирдлагын академийн ”Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт хийх арга зүй” сургалт
Ажил эрхлэлтийн байдал
2009 онд Аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн
2014 оноос Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль тогтоомжийн лавлагааны сан, бодлого, төлөвлөлт, системчлэл хариуцсан мэргэжилтэн
Шударга өрсөлдөөн, хууль зүйн салбар хариуцсан мэргэжилтэн
БОЛОВСРОЛ:
1998-2008 онд Улаанхус сумын 1 дүгээр сургууль
2008-2012 онд Их засаг Их сургууль, Чингис-СООСЭ олон улсын сургууль Олон Улсын эрх зүйч, Хууль зүйн ухааны бакалавр
МЭРГЭШСЭН БАЙДАЛ:
2018 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын хүн амын сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн болон бэлгийн цогц боловсрол” сургагч багш
2019 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын хүн амын сан “Хүчирхийллийн хохирогчид нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх арга зүй” сургалт
2019 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын хүүхдийн сан “Сайн дурын үйл ажиллагаа”-ны сургагч багш
2019 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Азийн хөгжлийн банк “Гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын хүний нөөцийг чадавхжуулах” академик сургалт
2020 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Хүүхэд хамгааллын үйлчилгээн дэх нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага”- супервайзер бэлтгэх сургалт
2020 онд Хөөрхөн зүрх ТББ “Хүчирхэг охид-Хүчирхэг Улс” хөтөлбөрийн сургагч багш
2022 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэд болон тэдний гэр бүлд үзүүлэх нийгмийн ажлын арга зүй” сургалт
2022 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв туршлага судлах
2022 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам “Хүүхдийн асрамж тогтоох, шинжээчийн багийг чадавхжуулах сургалт”
2023 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, “Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт”
2023 онд “Төрийн албан хаагчийн манлайлал” сургалт
2023 онд Засгийн газрын хэргэжүүлэгч агентлаг, Төрийн худалдан авах ажиллагааны газар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх, суурь мэдлэг олгох сургалт”
ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛ
2017-2018 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн
2018-2021 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт Гэр бүл, дотоод ажил хариуцсан ажилтан
2021-2023 онд Гэр бүлийн хүчирхийллийн гэрч, хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн Нийгмийн ажилтан
2023 оноос Аймгийн Засаг даргын Тамгын газрын Шударга өрсөлдөөн, хууль зүйн салбар дундын асуудал хариуцсан мэргэжилтэн
САНСЫЗБАЙ НУРЛАН
Архивын тасгийн дарга
- E-мэйл: nurlan.s@yahoo.com
- Утасны дугаар: 99422616
- Боловсрол: Дээд, бакалавр
- Мэргэжил / Төгссөн сургуулийн нэр /: Хилийн албаны ажилтан-эрх зүйч, БХИС
Мэргэшсэн байдал:
- 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Архив, албан хэрэг хөтлөлтийн, сургалт арга зүйн төв НҮТББ зохион байгуулж явуулсан сургалтанд хамрагдаж “Мэргэжлийн” үнэмлэх
Ажил эрхлэлтийн байдал:
- 2000-2003 Хилийн Цэргийн 0165 дугаар ангийн Аралтолгой, Ганцмодны заставуудад сургалт эрхэлсэн орлогч, ёс суртахуун зүй сэтгэл зүй хариуцсан орлогч
- 2003 МУ, БНХАУ-ын улсын хилийг 2 дах удаа хамтран шалгах нэн хариуцлагатай, нэр хүндтэй түүхэн ажилд 2 дугаар салбар комиссын 1 дүгээр ажлын хэсгийн орлогч дарга болон даргын үүрэг гүйцэтгэгч
- 2004-2005 Хилийн Цэргийн 0285 дугаар ангийн Цагааннуур авто зам шалган нэвтрүүлэх боомтод сургалт эрхэлсэн орлогч, Хөхэрэг заставт Заставын дарга
- 2006-2016 Гадаадын иргэн, Харьяатын албаны Зөвшөөрөл бүртгэлийн хэлтэст мэргэжилтэн, Гадаадын иргэн, харьяатын газрын Баян-Өлгий аймаг дах алба болон Цагааннуур боомтод мэргэжилтэн, хяналтын улсын байцаагч, ахлах шалгагч
- 2017-2022 БОАЖЯ-ны харьяа МАНУТХГ-ын Хамгаалалтын Захиргаанд хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн
- 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдөр хүртэл Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн харьяа Архивын тасгийн дарга
Ш.Гүлмайра
Зааварлагч- арга зүйч
- E-мэйл хаяг: gulmaira9998@gmail.com
- Утасны дугаар: 99418727
- Боловсрол: Дээд
- Мэргэжил /Төгссөн сургуулийн нэр/: Нягтлан бодох бүртгэл, МУИС-ийн Завхан аймаг дахь салбар сургууль
Мэргэшсэн байдал:
АЕГ-ын архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүйн анхан шатны сургалтад хамрагдсан.
Ажил эрхлэлтийн байдал:
2008-2021 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн харьяа Архивын тасагт Сан хөмрөгийн эрхлэгч,
2021 оноос Архивын тасгийн Зааварлагч-арга зүйч
Нурдолда Ерлан
Сан хөмрөгийн эрхлэгч
- Е-мэйл хаяг: Еrlan_7755@yahoo.com
- Утасны дугаар: 99427755
- Боловсрол: Дээд
- Мэргэжил /Төгссөн сургуулийн нэр/: Эрх зүйч, Орхон их сургууль
Мэргэшсэн байдал:
Улс төр менежментийн академиас Байгалт орчны удирдлагаар мэргэшсэн, АЕГ-ын архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүйн анхан шатны сургалтад хамрагдаж байгаа.
Ажил эрхлэлтийн байдал:
2013-2014 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний танхимд хуулийн зөвлөх,
2016-2018 онд аймгийн Засаг даргын Шадар туслах,
2018-2021 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан,
2021 онд ЗДТГ-ын Хууль, эрх зүйн харьяа Архивын тасгийн Эрдэм шинжилгээний ажилтан,
2021 оноос Архивын тасгийн Сан хөмрөгийн эрхлэгч
Көлнаби Еркегүл
Эрдэм шинжилгээний ажилтан
- Е-мэйл хаяг: Erke_k1017@yahoo.com
- Утасны дугаар: 99595992
- Боловсрол: Дээд, магистр зэрэгтэй
- Мэргэжил: /Төгссөн сургуулийн нэр/: Багш, “Хэл судлаач” ДС / Хүмүүнлэгийн ухааны их сургууль /
Мэргэшсэн байдал:
АЕГ-ын архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүйн анхан шатны сургалтад хамрагдсан.
Ажил эрхлэлтийн байдал:
2008-2017 онд аймгийн Монгол Ардын Намын хорооны бичиг хэргийн эрхлэгч ба Улс төрийн ажилтан
2017 онд Архивын тасагт Сан хөмрөгийн эрхлэгч
2017 онд Архивын тасгийн Архивч-операторчин
2021 онд Архивын тасгийн Зааварлагч-арга зүйч
2021 оноос Архивын тасгийн Эрдэм шинжилгээний ажилтан
Сайранбек Төлеужан
Архивч
- Е-мэйл хаяг: Toku7961@gmail.com
- Утасны дугаар: 94417961
- Боловсрол: Дээд
- Мэргэжил /Төгссөн сургуулийн нэр/: Монгол хэл- уран зохиолын боловсрол, Ховд их сургууль
Мэргэшсэн байдал:
АЕГ-ын архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүйн анхан шатны сургалтад хамрагдсан.
Ажил эрхлэлтийн байдал:
2018-2019 онд Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуульд Монгол хэл-уран зохиолын багш,
2019-2021 онд аймгийн Засаг даргын Шадар туслах
2021 оноос эхлэн Архивын тасгийн архивч
Болат Булбул
Архивын тасгийн сэлбэн засагч туслах архивч
- Е-мэйл хаяг: Bulbul99417377@gmail.com
- Утасны дугаар: 99417377
- Боловсрол: Дээд
- Мэргэжил /Төгссөн сургуулийн нэр/: Аялал жуулчлалын менежер, Гурван эрдэнэ дээд сургууль
Мэргэшсэн байдал:
АЕГ-ын архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүйн анхан шатны сургалтад хамрагдаж байгаа.
Ажил эрхлэлтийн байдал:
2021 оноос эхлэн Архивын тасагт Туслах архивч, сэлбэн засагч
Байболат Айнур
Архивын тасгийн баримт ариутгагч
- Е-мэйл хаяг: ainuka923@gmail.com
- Утасны дугаар: 94506004
- Боловсрол: Дээд
- Мэргэжил /Төгссөн сургуулийн нэр/: Спорт, аялал жуулчлал, Монгол Улсын багшийн их сургууль.
Мэргэшсэн байдал:
АЕГ-ын архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүйн анхан шатны сургалтад хамрагдаж байгаа.
Ажил эрхлэлтийн байдал:
2021 оноос эхлэн Архивын тасгийн Баримт ариутгагч
Бахытбек Аянбек
Дотоод ажил хариуцсан ажилтан
- E-мэйл хаяг: ayashayanbek3@gmail.com
- Утасны дугаар: 95593582
- Боловсрол: Дээд
- Мэргэжил /Төгссөн сургуулийн нэр/: Эрх зүйч, Монголын Үндэсний их сургууль
Мэргэшсэн байдал:
АЕГ-ын архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүйн анхан шатны сургалтад хамрагдаж байгаа.
Ажил эрхлэлтийн байдал:
2021-2022 оны 2-р сар хүртэл Архивын тасагт түр хугацаагаар Цахим операторч, Эрдэм шинжилгээний ажилтан,
2022 оноос Архивын тасгийн дотоод ажил хариуцсан ажилтан
Ербол Еркежан
Үйлчилгээний ажилтан
- Е-мэйл хаяг: үгүй
- Утасны дугаар: 95850120
- Боловсрол: Бүрэн дунд
- Мэргэжил /Төгссөн сургуулийн нэр/: үгүй
Мэргэшсэн байдал:
үгүй
Ажил эрхлэлтийн байдал:
2020 оноос Архивын тасгийн үйлчилгээний ажилтан
Белетхан Хуаныш
Цахим операторч
- Е-мэйл хаяг: Bhunaish_86@mail.ru
- Утасны дугаар: 99034144
- Боловсрол: Дээд
- Мэргэжил /Төгссөн сургуулийн нэр/: Төрийн удирдлага, Засагт хаан дээд сургууль
Мэргэшсэн байдал:
АЕГ-ын архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүйн анхан шатны сургалтад хамрагдсан.
Ажил эрхлэлтийн байдал:
2008-2020 онд Архивын тасгийн Архивч,
2020 оноос Архивын тасагт Цахим операторч
Зайтин Ардагүл
Цахим операторч
- Е-мэйл хаяг: Ardaa1795@gmail.com
- Утасны дугаар: 94976912
- Боловсрол: Дээд
- Мэргэжил /Төгссөн сургуулийн нэр/: Мэдээлэл зүй /Казахстан улсаас суралцаж төгссөн/
Мэргэшсэн байдал:
АЕГ-ын архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүйн анхан шатны сургалтад хамрагдсан.
Ажил эрхлэлтийн байдал:
2008-2012 онд аймаг дахь Гаалийн газарт бичиг хэргийн ажилтан
2012 оноос Архивын тасгийн Цахим операторч
Абай Балдырган
Цахим операторч
- Е-мэйл хаяг: baldirbaldir392@gmail.com
- Утасны дугаар: 94213964
- Боловсрол: Дээд
- Мэргэжил /Төгссөн сургуулийн нэр/: Хүнсий үйлдвэрлэлийн үйлчилгээний менежмент, Чингис хаан сургууль
Мэргэшсэн байдал:
АЕГ-ын архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүйн анхан шатны сургалтад хамрагдсан.
Ажил эрхлэлтийн байдал:
2019 оноос Архивын тасгийн Цахим операторч