Цаасаар дамжих халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж пос машинтай болголоо

Ковид-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Автотээврийн төв болон PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторийг ПОС машинтай болголоо.

Уг цахим системд иргэдийн регистрийн дугаарыг оруулахад бүх мэдээлэл нь гарч ирнэ. Өөрөөр хэлбэл тухайн иргэний зураг, овог, нэр, орчин суугаа хаяг, нас, хүйс, утасны дугаар, хэзээ хаана PCR шинжилгээ өгсөн эсэх эсвэл өгөөгүй эсэх, хэн шинжилгээ авсан тухай бүх мэдээлийг үзэх боломжтой аж.
Төхөөрөмжүүдийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан холбогдох хүмүүст хүлээлгэн өгч, ойрын хугацаанд Баян-Энгэрийн хяналтын цэгт нэг ПОС машин авч өгөхөөр болов.
Пос машинтай болсноор халдварын эсрэг ажиллаж байгаа алба хаагчид болон иргэдийг цаасаар дамжих халдварын эрсдэлээс хамгаалж, иргэдийн мэдээллийг 100 хувь хяналтандаа авч байгаа юм. Мөн иргэдийн нэгдсэн бааз бий болж, шилжилт хөдөлгөөний түүхийг нэр, рeгистрийн дугаараар шуурхай хайх боломжтой болж байна.
Н.Ерлан
2021.04.15

You May Also Like