ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР БОЛЛОО

Үндэсний бичиг үсгийн баяр-2022 арга хэмжээ Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Ахтаны нэрэмжит төв номын санд боллоо.

Уг арга хэмжээнд  аймгийн ЗДТГын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, төв номын сангийн захирал Д.Алтынгүл, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид болон номын сангийн хамт олон оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105-р зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгож тэмдэглэн ирсэн.  Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн хамт олон ахлах ангийн сурагчдын үндэсний бичгээ сурч эзэмших хүсэл эрмэлзлийг бадрааж, тэднийг дэмжих эх бичиг, өв соёл, уламжлалаа өвлүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сайхан бичигтэн”,  Монгол бичгийн “Тэргүүний уншигч”, “Ертөнцийн гурав”, ”Түргэн хэллэгийн” уншлагын уралдаан, Бүтээлийн үзэсгэлэн зэрэг тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.

You May Also Like