Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 2022 оны 7 дугаар сарын 09 ний өдрийн 10:00 цагаас 00:00 цаг хүртэл Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын орлого олох нөхцөл боломжийг бүрдүүлэх, төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор иргэдийг газар дээр нь хийсэн шинэ, эрүүл хоолоор хангах, хүнсний бүтээгдэхүүн, тоглоом, бэлэг дурсгал, үндэсний хувцас, гар урлалын худалдаа эрхэлж наадамчин олонд ая тухтай үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг дор дурдсан хамрах хүрээ, тавигдах шаардлагын хүрээнд зохион байгуулна.
Үүнд:
Оролцох хүрээ: Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд оролцоно.
Үйлчилгээний хамрах хүрээ:
- Газар дээр нь хоол хийж, борлуулах
- Хүнсний бүтээгдэхүүний худалдаа
- Тоглоом, бэлэг дурсгал худалдах
- Үндэсний хувцас, гар урлалын худалдаа
Оролцогч тогооч нарт тавигдах шаардлага:
- Оролцогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг өөрийн зүгээс хангана.
- Оролцогч тус бүр тусгайлсан майхан, саравчид үйл ажиллагаа явуулна.
- Өөрсдийн багаж хэрэгсэл, эрүүл ахуйн шаардлага хангасан нэг удаагийн сав суулга, тоног төхөөрөмж, аяны газан плитка болон бусад хэрэгслэлээ өөрсдөө бэлтгэж ирэх гэх мэт.
- Тос, гурил, мах нь шинэ, стандартын шаардлага хангасан /Шинжилгээний бичигтэй байх/
- Оролцогч нь ард иргэдэд газар дээр нь хийсэн хоолоор үйлчлэх ба түргэн гэмтдэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх Жич: майонез, өндөг гэх мэт.
- Хоол бэлтгэлийн ширээ, иргэдэд үйлчилгээ үзүүлэх ширээ сандалтай байх
- Эрүүл ахуйн талаас /хуурай нойтон хаягдлын сав бэлтгэсэн байна./
- Галын хортой байх / оролцогч тус бүр 1 ш /
- Орчины эрүүл ахуй шаардлагыг хангах, хог хаягдлын савтай байх
- Эрүүл ахуйн шаардлага хангасан хөдөлмөр хамгааллын хувцастай байх
- Хийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг сахих
Оролцогч худалдагч нарт тавигдах шаардлага:
Худалдаа, үйлчилгээ явуулах дүрэм болон дотоод журмыг мөрдөх
- Худалдагч тус бүр тусгайлсан майхан, саравчид үйл ажиллагаа явуулна.
- Хүнсний бүтээгдэхүүн худалдагч нь 2-оос доошгүй ээлжийн хөдөлмөр хамгааллын хувцсаар хангагдсан, бүрэн хэрэглэж хэвшсэн /малгай, халад, бээлий, маск / Ажлын явцад хэрэглэж буй бээлий нь урагдаж цоороогүй, цэвэрхэн, ариун цэврийн шаардлага хангасан байна.
- Худалдаанд хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг халдвар хамгааллын дүрэм, журмын дагуу угааж цэвэрлэсэн байна.
- Гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын баталгаажилттай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан борлуулна.
- Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа боодол нь эвдэрч, гэмтээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр өнгө, үнэр, гадаад байдал нь муудаж өөрчлөгдөөгүй байх
- Бүтээгдэхүүний шошгын мэдээлэл нь бүрэн эсэхийг нэг бүрчлэн шалгаж хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдахгүй байх
Тайлбар: Оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тавигдсан шаардлагын хүрээнд зөвшөөрөгдсөн талбайд үнэ төлбөргүй, газрын ямар нэгэн төлбөргүй байрлах боломжтой. Мэдээлэл авах утас: 94239424, 99424144, 99429430, 94007778, 99418188
ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР ХОРОО