Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл, Дэлүүн сумдад орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсений санаачлагаар улсын төсвийн хөрөнгөөр 550 сая өртөг бүхий 35 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн эхний 7 багцыг аймгийн Засаг дарга Д.Бауыржан холбогдох албаныханд хүлээлгэн өглөө.
Үүнд:
- Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат
- Гематологийн анализатор
- Коагулияцийн аппарат
- Өвчтөний монитор
- Билиметр
- Шүдний суурийн сандал
- Уургийн монитор зэрэг эмнэлгийн төхөөрөмжүүдийг сумдын Эрүүл мэндийн газрын дарга нарт хүлээлгэн өглөө.