АЙМГИЙН ОНЫ ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛНА

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 163-р тогтоолоор баталсан аймгийн оны шилдгүүдийг шалгаруулах журмын дагуу тухайн жилд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан эрхэлсэн ажлын үзүүлэлтээр онцгой амжилт гаргаж, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж болон ажилтан алба хаагч, хувь хүнийг ОНЫ ШИЛДЭГ НОМИНАЦ-аар шалгаруулах уламжлалтай юм. Иймээс 2021 онд хариуцсан салбарыг манлайлж онцгой амжилт гарган ажиллаж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж болон ажилтан алба хаагч, хувь хүн та аймгийн ОНЫ ШИЛДЭГ НОМИНАЦ-д нэр дэвшүүлэх материалыг 12-р сарын 20-ний өдөр хүртэл аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст үнэн зөв бүрдүүлэн ирүүлэхийг хүсье. Оны шилдгүүдийг шалгаруулах журмыг хавсаргав.

You May Also Like