Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.09.17/ ээлжит хуралдаанаа хийж, дараах шийдвэрүүдийг гаргалаа

Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.09.17/ ээлжит хуралдаанаа хийж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
  1. Үндэсний бөхийн барилдаан, сур харвааны тэмцээнийг ирэх сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахгүй байхаар болов. /Мэргэжлийн холбоодоос санал иржээ/.
  2. Малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тус аймгийн Дэлүүн, Булган сум болон Ховд аймаг, зүүн аймгуудаас бусад эрүүл бүсээс /Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, г.м./ мал оруулж ирэхийг зөвшөөрөв. Гэхдээ зөвхөн машинаар тээвэрлэнэ.
  3. Албан байгууллагууд нэгдсэн зугаалга зохион байгуулахыг хориглов.
  4. Халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж хурим найр зохион байгуулах тухай үйлчилгээний газруудын саналыг дэмжсэнгүй.

You May Also Like