Өчигдөр /2021.07.29/ аймгийн Онцгой комисс цахимаар хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Аймгийн онцгой комиссын шийдвэрийг танилцуулж байна.

Өчигдөр /2021.07.29/ аймгийн Онцгой комисс цахимаар хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд:

 

  1. Сүүлийн үед ковид-19 халдварын дэгдэлт эрчээ авч, халдвар авсан иргэдийг Ковид-19 эмнэлэг  /Хүүхдийн эмнэлэг/, Халдвартын тасаг, Сансар , Пазилет дотуур байранд тусгаарлан эмчилгээ хийлгэж байгаа боловч, эмнэлгийн ор хүрэлцэхгүй болсон тул Өлгий сумын 10-р сургуульд нэмж ор дэлгэхийг шуурхай штабт үүрэг болголоо.

 

  1. Аймгийн орох гарах хяналтын постуудыг буулгаж, тэнд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч нарыг шаарлагатай цэгүүдэд татан ажиллуулахаар шийдвэрлэв.

 

  1. Аймгийн засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/606 тоот захирамжийн биелелт хангалтгүй байгааг хэлэлцэн холбогдох мэргэжлийн байгууллагууд уг захирамжийг биелүүлэхэд хуулийн хүрээнд хатуу хяналт тавьж ажиллахыг даалгав.

 

  1. Үерийн улмаас Алтай, Буянт чиглэлийн зам эвдэрсэн тул замыг сэргээн засварлах ажилд техник хэрэгсэл, шаардагдах хөрөнгийг тус тус шийдвэрлэв.

 

Коронавируст халдварын тархалтыг бууруулахад дэмжлэг болж иргэд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон хурим найр хийхгүй байхыг анхааруулж байна.

 

You May Also Like