Цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүний хурал, зөвлөгөөнийг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, ЗХЖШ-ын даргын тушаалыг үндэслэн аймгийн Засаг даргын 2021 оны 09 сарын 11-ний өдрийн А/768 дугаар захирамж гарч 2021 оны 10-р сарын 01-ний өдрөөс 10-р сарын 13-ны хооронд аймгийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага явагдах юм.

Үүнтэй холбогдуулан цэрэг татлагын товчооны хурлыг зохион байгуулав.

Хурлаар Аймгийн ЗДТГ-ын дарга, цэрэг татлагын товчооны дарга Б.Мухамед , цэргийн штабын дарга хурандаа Ц.Нацагдорж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар оролцов.

You May Also Like