Аймгийн Онцгой комиссын 10 дугаар хуралдаанаар аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 2021 оны 04-р сарын 10-ны өдрийн өглөөний 06:00 цагаас 2021 оны 04-р сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл хатуу дэглэмийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Ингэхдээ:
1. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Аймаг, сумын төвөөс гарах болон орох хөдөлгөөнийг хязгаарлаж, Өлгий сумын 9 байршилд хяналтын пост ажиллуулахаар болов. /Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Хүнсий тээвэр, оршуулгын үйл ажиллагаа үйлдэхэд зөвшөөрнө/
2. Энэ хугацаанд бүх cургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоов.
3. Архи согтууруулах ундаа худалдах,түүгээр үйлчлэхийг хориглов.
3. Төрийн байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлэв, тухайн байгууллагууд нийт ажилтнуудын 5-10 хувийг ээлжээр ажиллуулах, бусад албан хаагч нарыг цахимаар ажиллуулахыг үүрэг болгов. /Гамшгаас хамгаалах байгууллагуудаас бусад/
4. Хувийн аж ахуй нэгжүүд, ард иргэд гамшгаас хамгаалах хууль, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дагаж мөрдөх үүрэг хүлээж байна. Өөрөөр хэлбэл Эмийн сан, хүнсний зах, дэлгүүр, шатахуун түгээх станц, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас бусад
үйлчилгээний байгууллагууд /Зоогийн газар баар, ресторан, караоке, спорт заал, цахим болон бүх төрлийн тоглоомын газар, барааны зах, үсчин, гоо сайхан, үүрэн холбооны байгууллагууд г.м/ ажиллахгүй.
5. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд арилжааны банкууд ажиллахгүй, цахимаар болон АТМ-ээр үйлчилгээ үзүүлнэ.
АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ
2021.04.09