“Эерэг сэтгэлгээний давлагаа” сургагч багш бэлтгэх сургалт болно.

 “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг танилцуулахаар “Эртэч Монгол” хөтөлбөрийн санаачлагч, “Эерэг сэтгэлгээний давлагаа” төслийн удирдагч Н.Энхбаатар болон сургагч багш Б.Төмөр-Очир Баян-Өлгий аймагт дөрөв дахь удаа ирж ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг 330 сум, Нийслэлийн 9 дүүрэг 201 хороонд сургагч багш нар бэлтгэж хөгжлийн нэгдэл салбарыг байгуулна. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан уг хөтөлбөрийг дэмжиж, “Эерэг сэтгэлгээний давлагаа” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх, кредит цагтай сургалтыг эхний ээлжид Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчдад Хувь хүний хөгжлийн 32 цагийн 5 модуль сургалтыг маргаашаас зохион байгуулна. “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 2 дугаар сарын 16-наас 6 дугаар сарын 1 хүртэл орон даяар өрнөж, Биеийн тамирын заал, соёлын төвийг өдөр бүр өглөө 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болж, иргэд идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэж байна.

You May Also Like