Иргэдээс хуулийн төсөлд санал авах, иргэдтэй хамтран хэлэлцүүлэг өрнүүлэх, хүсэлт гомдлыг нь хүлээн авах, иргэддээ парламент бүрэн нээлттэй байх гэсэн үндсэн 4 функцтэй “D-Parliament” апликэйшн өнөөдөр нээлтээ хийлээ. Улсын Их Хурлын 2024 он хүртэлх Стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчин бүрдүүлэн, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох зорилтыг дэвшүүлснээ УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар 2022 оны хаврын чуулганы нээлтийн үеэр онцлон хэлсэн билээ. Ил тод цахим парламент болох зорилтын хүрээнд олон нийтийн саналыг хуулийн төсөлд тусгах, иргэдтэй хамтран хэлэлцүүлэг өрнүүлэх, хүсэлт гомдлыг нь хүлээн авах, сонгогчдод парламент бүрэн нээлттэй байх гэсэн үндсэн 4 функцтэй “D-Parliament апликэйшн өнөөдөр орон даяар танхимаар болон цахимаар нээлтээ хийлээ. Тус апликэйшнээр дамжуулан хуулийн төсөл, хэлэлцэж буй үе шатыг иргэд олон нийт ил тодоор харж, хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлэгт иргэд өөрсдийгөө шууд төлөөлөн саналаа өгөх боломж бүрджээ. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар ард түмэн засаглах эрхээ “D-Parliament апликэйшнаар дамжуулан эдлэх юм. Судалгаагаар Монгол Улсын нийт өрхийн 80 орчим хувь нь интернетэд холбогдож, хүн амын 84,7 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна. Энэ нь “D-Parliament апликэйшнаар дамжуулан иргэдийн оролцоотой хууль тогтоодог, санал асуулга явуулдаг, нээлттэй, ил тод, цахим парламент болох боломжтойг харуулж байна гэлээ.
- 2022-04-04
- Ил тод байдал, Мэдээ, Цаг үеийн мэдээ
You May Also Like
- 2024-09-22,